Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -0,2...5,2 градус, хамгийн их температур нь Биндэр суманд 17,0 градус дулаан , хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -13,0 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур 2,9...7,7 градус, хамгийн их температур нь Норовлин смуанд 36,5 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -11,9 градус хүйтэрчээ.
Тунадас:
Нийт нутгаар хур тунадас ороогүй.
Салхи:
Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 8-13 м/с хүрснээс хамгийн их салхи нь Хэрлэн, Жаргалтхаан суманд 13 м/с, хамгийн бага нь Дадал, Батноров суманд 8 м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Баян-Овоо, Батширээт, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар 10 м/с их салхи 1-4 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 47...62%, дутагдал чийгийн дундаж 3,6..6,1% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30% бага харьцангуй чийг 1-9 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамал хатаж хагдарч, намрын хэнзлэлт ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал хээлтүүлэх,мал оторлох, хужир шүү хадлан тэжээл бэлтгэх ажил хийгтдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |