Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур :
Агаарын дундаж температур нь -21,..1,2 градус, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 13,2 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -14,0 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур нь -1,7...3,4 градус, хамгийн их нь Норовлин суманд 30,3 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -13,6 градус хүйтэрсэн байна.
Тунадас :
Хэрлэнбаянулаан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоноос бусад сумдын нутгаар 1-3 өдөр 0,0-15,3 мм хур тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 15,3 мм,хамгийн бага нь Биндэр, Дархан, Галшар, Баянмөнх, Цэнхэрмандал суманд 0,0мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд нь 1-7м/с, их хурд нь 12-24 м/с хүрснээс хамгийн их салхи нь Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Норовлин суманд 24 м/с, хамгийн бага нь Батноров, Баян-Адарга суманд 12 м/с хүрч салхилсан байна.
Чийг:
Харьцангуй чийгийн дундаж 49-68%, дутагдал чийгийн дундаж 2,8-3,8% байна. Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30% бага харьцангуй чийг 1-6 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал, Норовлин сумын нутгаар цасны дундаж зузаан 2-3см, цасан бүрхүүл 5-6 балл, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хөдөө аж ахуйн үлйдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх ажил дуусч, мал оторлох, бог мал хээлтүүлэх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |