Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 10 сарын 1-р арав хоногийн ХАА-н цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-12 19:23:40

Агаарын температур

      Агаарын дундаж температур 1.0 ... 5.2 градус, хамгийн их температур нь Дадал,Биндэр, Баян-Овоо, Хэрлэн, Батширээт, Баян-Адарга сумдад 22 градус дулаан,  хамгийн бага температур нь Өлзийт тосгонд суманд 11 градус хүйтэн болж өнгөрлөө.  

      Хөрсний дундаж температур 4... 8 градус, хамгийн их температур нь  Дархан суманд 37 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд 11 градус хүйтэн болжээ. 

Хур тунадас 

           Зарим сумдын нутгаар 1-4 өдөр 0.0 ... 0.4мм тунадас орсноос хамгийн их  нь Цэнхэрмандал суманд  0.4 мм, бусад сумдын нутгаар 0.0 мм тунадас орсон байна. Дадал, Хэрлэнбаян-Улаан, Батширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар энэ арав хоногт хур тунадас ороогүй байна.

Салхи

            Салхины  дундаж хурд 3-7м/с, их хурд нь 10-24 м/с, хамгийн их  нь Баянмөнх суманд 24м/с, хамгийн бага нь Батноров  суманд 10м/с хүрч салхилсан байна.  Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-9 өдөр ажиглагджээ.

Чийг

            Агаарын харьцангуй чийг 46...61%, дутагдал чийгийн дундаж 3.7...5.3% байна. Баян-Адарга, Норовлин  сумдаас бусад сумдын нутгаар 30%-иас бага  харьцангуй чийг  2-7 өдөр  ажиглагдсан байна. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  өвөлжөө бууцаа засах, мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. 

                           Тойм бичсэн ХААЦУ-ын технолигич инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7