Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 11-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:57:06

Температур:

                Агаарын дундаж температур -8,9...-14,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Баянмөнх суманд 8,1 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -28.4  градус хүйтэн болж өнгөрлөө.

             Хөрсний дундаж температур  -6,9...-15,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 18,2 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -29,6 градус хүйтэн болсон байна.

Тунадас нь:

     Хэрлэнбаян Улаан, Галшар сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 0,0...4,7 мм тунадас орсон байна.

Салхи:

            Салхины дундаж хурд 2-4м/с, их хурд нь7-14м/с хүрснээс хамгийн их салхи нь Жаргалтхаан суманд 14м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Норовлин, Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар 10 м/с их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

            Дадал, Биндэр, Баян-Овоо, Батноров, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар  цасны дундаж зузаан 1-7см, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна. Цасны дундаж нягт Дадал суманд  0,14г/см куб бусад цасан бүрхүүлтэй сумдаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

.  

               Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл: 

               Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж  ажил саатаагүй.

                                        Тойм бичсэн Ж.Дашцэрэн 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7