Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 11-р сарын 3-10 хоногоийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 07:26:22

Температур:

         Агаарын дундаж температур -9,4...-14,5 градус хүйтэн, хамгийн их температур нь Баян-овоо суманд 4,7 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -30,9 градус хүйтэн болж өнгөрлөө. Батширээт сумаас бусад сумдын нутгаар -30градусыг давж хүйтрээгүй.

        Хөрсний дундаж температур -9,2...-18,2 градус хүйтэн, хамгийн их температур нь Галшар суманд 11,7 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -30,1 градус  хүрч хүйтэрлээ.

Тунадас:

          Дархан, Хэрлэнбаян-Улаан, Хэрлэн, Цэнхэрмандал сумын нутгаар 0,0мм тунадас 1-2 өдөр орсон ба бусад нутгаар хур тунадас ороогүй байна.

Салхи:

         Салхины дундаж хурд 2-6м/с, их хурд 11-24 м/с, хамгийн их салхи Дархан, ХэрлэнбаянУлаан, Жаргалтхаан суманд 24 м/с, хамгийн бага салхи нь Бёаян-Адарга суманд 11 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10м/с их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

             Дадал, Батширээт, Баян-Адарга, Гурванбаян тосгоны нутгаар цасны бүрхэц 6-10 балл, цасны дундаж зузаан 1-2см , бусад нутгаар цасан бүрхүүлгүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

       Тухайн арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна.  Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.

                                           Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7