Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 12-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 02:17:06

Температур:

           Агаарын дундаж температур -18,6...-22,7 градус хүйтэн, хамгийн их температур нь Галшар суманд 4,6 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -370 градус хүйтэн болж өнгөрлөө. Биндэр Дархан сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг давж 2-7 өдөр хүйтэрсэн байна.

         Хөрсний дундаж температур -18,6...-23,9 градус хүйтэн, хамгийн  их температур нь Хэрлэн баян Улаан тосгонд 9,5градус дулаан, хамгийн бага температур нь -37,8 градус хүрч хүйтэрч байна.

Тунадас:

       ХэрлэнбаянУлаан тосгоноос бусад сумдын нутгаар 0,0..1,9мм тундас 1 өдөр орсон байна.

Салхи:

          Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд 8-19 м/с хүрснээс, хамгийн их  нь Дархан суманд 19м/с, хамгийн бага нь Дадал суманд  8м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10 м/с-ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

          Дадал, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Гурванбаян,Баян-Адарга  сумдын нутгаар 5-10 балл цастай, цасны дундаж зузаан 1-3см, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

       Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7