Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 12-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:56:18

Температур:

             Агаарын дундаж температур -12,7...-19,4 градус. хамгийн их температур нь -3,0 градус, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -34,0 градус хүйтэн болж өнгөрлөө. ХэрлэнбаянУлаан, Галшар, Батширээт, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар -30 градусыг давж 1-2 өдөр хүйтэрсэн байна.

            Хөрсний дундаж температур  -14,1...-21,9 градус хүйтэн, хамгийн их температур нь Хэрлэнбаян улаан тосгонд 3,3 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -33,8 градус  хүйтэн болжээ.

Тунадас: 

             Дадал, Биндэр,Батноров, Батширээт,Баян-Адарга,Норовлин,Гурванбаян тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 1-2 өдөр 0,0-0,9 мм тунудас орсон байна.

Салхи:

             Салхины дундаж хурд 1-6м/с, их хурд нь 6-14м/с  хүрснээс хамгийн их салхи нь Биндэр, Батширээт суманд 14 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6 м/с хүрч салхилжээ. Дадал, Баян-Адарга, Батноров ,Дэлгэрхаан, Өлзийт тосгоны нутгаас бусад сумдын нутгаар 10 м/с -ыг давж  2-9 өдөр салхилсан байна. 

Цасан бүрхүүл:

     Дадал, Хэрлэнбаянулаан, Өмнөдэлгэр, Өлзийт тосгоны нутгаар 5-10 балл, цасны дундаж зузаан 1-2см , бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдюэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

                 Энэ хугацаанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх,хужир шүү бэлтгэх ажил хийгрдэж байна . Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй, тохиромжтой нөлөөлсөн байна.

                                    Тойм бичсэн  инженер Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7