Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 12-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:56:05

Температур:

             Агаарын дундаж температур -20,4...-24,7 градус, хамгийн их температур нь Дархан суманд -6,2 градус, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -38,1 градус хүйтэн болж өнгөрлөө. Нийт нутгаар -30 градусыг давж 3-9 өдөр хүйтэрсэн байна.

Хөрсний дундаж температур нь -209...-28,0 градус, хамгийн их температур нь Галшар суманд -2,0 градус, ахмгийн бага температур нь Өлзийт тосгонд -395 градус хүрч хүйтэрсэн байна.

Тунадас:

             Дархан, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр, Галшар, Батширээт, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар  тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0-0,3мм тунадас 1-2 өдөр орсон байна.

Салхи:

                Салхины дундаж хурд 2-6м/с хүрснээс  их хурд нь 7-16 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Биндэр, Дархан, Өмнөдэлгэр суманд 16м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7м/с хүрчээ.

Цасан бүрхүүл:

       Норовлин, Дадал, Өлзийт, Хэрлэнбаянулаан, Хэрлэн сумдын нутгаар 4-10 балл, цасны дундаж зузаан 1-2см бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл 

            Тухайн хугацаанд хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал оторлох ажил хийгдэж байна.  Эдгээр ажил хийгдэхэд  цаг агаарын нөхцлөөс  ажил саатаагүй    

                                               Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7