Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 2-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 06:01:53

Температур:

             Агаарын дундаж температур -17,9..-22,0 градус, хамгийн их температур нь Дадал суманд -4,9 градус, хамгийн бага температур нь Хэрлэн суманд -34,9 градус хүйтэн болж өнгөрлөө. Биндэр, Дархан, Хэрлэнбаян, Өмнөдэлгэр, Батширээт, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хэрлэнбаян тосгоноос  бусад нутгаар -30 градусыг давж 1-7 өдөр хүйтэрсэн байна.

               Хөрсний дундаж температур -17,3...-25,9 градус, хамгийн их температур нь Дадал суманд 5,6 градус дулаан, хамгийн бага температур нь Галшар суманд -37,4 градус хүйтэрчээ. 

Тунадас:

          Нийт нутгаар 1-2 өдөр 0,0-1,7мм тунадас орсноос хамгийн их нь Баянмөнх суманд 1,7мм тунадас унасан байна.

Салхи:

              Салхины дундаж хурд 2-8м/с, салхины их хурд  6-19м/с,  Хэрлэнбаян тосгонд 19 м/с, Дадал суманд 6 м/с хүрч салхилсан байна. Дадал,Баян-Адарга сумаас бусад нутгаар 10м/с их салхи 2-10 өдөр ажиглагдснаас Дархан суманд 10 өдөр салхилжээ. Энэ арав хоногт Дархан, Батширээт, Баянмөнх, Жаргалтхаан, Галшар, баян-овоо Өмнөдэлгэр, Биндэр , Хэрлэнбаян Улаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар  цасан болон цасан явган шуурга 1-5 өдөр 2-46 цаг үргэлжлэн шуурсан байна.

Цасан бүрхүүл:

                Дадал, Норовлин сумаас бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0-10см, Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Гурванбаян тосгон, Галшар сумын хойд хэсгээр 5-10см, бусад нутгаар 0-4 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өмнөдэлгэр Хэрлэн, Баянмөнх,  Дэлгэрхаан,Өлзийт тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,20-0,28 г/см3 , бусад нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

Хаан үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох , малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Дархан суманд  цасан шуурга их хүйтнээс болж малын бэлчээрлэлт  3 хоног саатсан боловч хорогдоогүй.  Баянмөнх суманд  2520 толгой мал хорогдсон. Бусад сумдын нутгаар  цаг агаарын нөлөөллөөс болж ажил саатаагүй.

                                                     Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7