Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 2-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 05:37:28

Температур:

          Агаарын дундаж температур -15,0...-19,6 градус, хамгийн их температур нь Дадал суманд -4,7 градус, хамгийн бага температур нь Галшар суманд -33,8 градус хүйтэн болж өнгөрлөө. Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан, Норовлин, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар -30 градусыг давж 1-3 өдөр хүйтэрсэн байна.

           Хөрсний дундаж температур  -13,2...-22,4 градус, хамгийн их температур нь Норовлин суманд 10,8 градус дулаан, хамгийн бага температур нь Галшар суманд -36,8 градус хүрч хүйтэрчээ.

Тунадас:

            Нийт нутгаар энэ арав хоногт хур тунадас ороогүй байна.

Салхи:

           Салхины дундаж хурд 3-6м/с, их салхи нь 7-22м/с хүрснээс  Дархан суманд 22м/с, Дадал суманд  7м/с хүрч салхилсан байна.  Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с  их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна. Галшар, Дархан, Гурванбаян тосгоны нутгаар 1-3 өдөр цасан явган шуурга 18-35 цаг  шуурсан байна.

Цасан бүрхүүл:

         Дадал, Норовлин, Баян-Адарга сумаас бусад сумдын нутгаар  цасны дундаж зузаан 1-8 см, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дэлгэрхаан, Гурванбаян,  Хэрлэн сумын өмнө, Галшар сумын хойд, Өлзийт тосгоны баруун хэсгээр 5-8смх, бусад нутгаар 1-4см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өмнөдэлгэр, Хэрлэн, Баянмөнх, Дэлгэрхаан, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар цасны дундаж нягт 0,20...0,28 г/см3 бусад нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

Хаа-н үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:

          Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал оторлох ажил хийгдэж байна. Дархан сумын төвд цасгүй байсан ч хөдөөгүүрээ цастай цасан явган шуурга шуурснаас бүх төрлийн малын бэлчээрлэлтэнд хүнрэл учруулсан ч малын хорогдол гараагүй. Батширээт суманд 7 мал, Баянмөнх суманд 2815 толгой мал хорогдоод байна.  

                                                         Тойм бичсэн   Ж.Дашцэрэн

  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7