Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 3-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 12:32:20

Температур:

                    Агаарын дундаж температур -0,6..-8,5 градус хүйтэн, хамгийн их температур нь Баянмөнх суманд 16,8 градус  дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд -34,1 градус хүйтэн болж өнгөрлөө.Биндэр, Батширээт, Өлзийт тосгонд -30 градусыг  давж 1 өдөр хүйтэрсэн байна.

          Хөрсний дундаж температур нь 0,1...-10,0 градус хүйтэн, хамгийн их температур нь Хэрлэнбаян Улаан тосгонд 33,0 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт  суманд -36,5 градус хүйтэн болжээ.

Тунадас:

     Нийт нутгаар 1-3 өдөр  0,0...8,5мм тунадас орсноос хамгийн их  тунадас нь Батширээт суманд 8,5мм орсон байна.

Салхи:

         Салхины дундаж хурд 1-6 м/с, их хурд нь 7-22м/с хүрснээс  хамгийн их  нь  Дархан, Галшар, Дэлгэрхаан суманд 22м/с, хамгийн бага нь Дадал суманд 7м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас  бусад сумдын нутгаар 10м/с их салхи 1-6 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

           Биндэр, Батширээт сумын нутгаар 4-6см , бусад нутгаар цасан бүрхүүл гүй болсон байна.

ХААн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил:

        Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал оторлох ажил  хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс шалгааалан ажил саатаагүй.

                                          Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7