Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 3 сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-03-10 19:45:22

Агаарын температур

      Агаарын дундаж температур 2.8...7.1 градус дулаан, хамгийн дулаан нь Баян-овоо суманд 22 градус, хамгийн хүйтэн нь Батширээт суманд -13 градус хүрч хүйтэрсэн байна.

      Хөрсний дундаж температур 3.3... 10.3 градус  дулаан, хамгийн дулаан нь Дадал суманд 49 градус, хамгийн бага нь  Хэрлэнбаян-Улаан тосгон, Галшар, Батширээт сумдад  -14 градус хүйтэн байсан байна. Дадап, Хэрлэнбаян-Улаан тосгон, Баян-Овоо сумдад 40 градусыг давж 1 өдөр дулаарсан байна.

Хур тунадас 

     Энэ арав хоногт Дархан суманд 0.0 мм, Норолин суманд 0,1 мм тунадас унасан бол бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.

Салхи 

    Салхины дундаж хурд 3-6 м/сек, хамгийн их хурд Галшар суманд 27 м/сек, Дархан, Хэрлэнбаян-Улаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Өндөрхаан, Батноров, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдад 20 м/сек-ийг давж бусад сумдын нутгаар 10 м/сек-ийг давж салхилсан байна.

ХАА-н үйлдвэрлэлд зохиогдож буй ажилд цаг агаарын нөлөөлөл 

    Энэ арав хоногт бог, бод төллөх, ямаа самнах, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил үргэлжлэн явагдаж байна. Эдгээр ажил явагдахад салхи, шороон шуурга ихтэй цаг агаар тааламжгүй байлаа.

                                     Тойм бичсэн. ХАА-н технологич инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7