Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 4-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг агаарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:55:07

Температур:

          Агаарын дундаж температур  3.5...8.0 градус, хамгийн их температур нь Хэрлэн суманд 26.1 градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -11.7 градус хүйтэн болж өнгөрлөө.

           Хөрсний дундаж температур нь 5...13 градус, хамгийн их температур нь Хэрлэнбаян тосгонд 47 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэнбаян тосгонд -15 градус хүрч хүйтэрсэн. Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батноров, Батширээт, Баян-Адарга, Жаргалтхаан, Норовлин, Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар хөрсөн дээр  40 градусыг давж  1-6 өдөр дулаарсан байна. 

Тунадас:

            Нийт нутгаар 1-3 өдөр 0.0...16.0 мм хур тунадас орсноос хамгийн их нь Дадал суманд 16.0 мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 0.0 мм тунадас орсон байна.

Салхи:

               Салхины дундаж хурд 2-7м/с их хурд нь 12-24м/с хүрснээс  хамгийн их салхи нь Дархан, Галшар суманд 24м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 12м/с хүрч  хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10м/с их салхитай өдөр 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

         Агаарын харьцангуй чийгийн дундаж  34-55%, дутагдал чийгийн дундаж 4.6...8.5мм байна. Нийт нутгаар  агаарын харьцангуй чийг 30%-с бага 1-10 өдөр ажиглагдсан байна.

Ургамлын ургалт:

              Биндэр , Хэрлэнбаян-Улаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар хадлан бэлчээрийн ургамал цухуйгаагүй , бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 1-3см  байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

                    Тухайн арав хоногт  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бог  бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох,малд нэмэгдэл тэжээл өгөх хужир шүү бэлтгэх ажил хийгдэхэд  салхи  шуургатай цаг агаар тохиромжгүй байсан ч ажил саатаагүй. 

 

                                           Тойм бичсэн. Инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7