Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 6-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 03:17:56

Температур:

              Агаарын дундаж температур 14,7...19,8 градус хамгийн их температур нь Баян-Овоо суманд 35,2 градус, хамгийн бага температур нь Норовлин суманд 1,6 градус дулаан болж өнгөрлөө.  30 градусыг давж Хэрлэн, Баян-адарга суманд 2 өдөр, бусад сумдын нутгаар 1 өдөр  дулаарсан байна. 

             Хөрсний дундаж температур 21,9...28,4 градус, хамгийн их температур нь Биндэр суманд 64,8 градус дулаан, хамгийн бага температру нь Норовлин суманд -1,4 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт нутгаар 40 градусыг давж 7-10 өдөр халсан байна. 

 

Тунадас:

         Нийт нутгаар 2-8 өдөр 0,6...23,1 мм тунадас унаснаас хамгийн их нь Жаргалтхаан суманд 23,1мм, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд 0,6 мм орсон байна.

    Салхи:

        Салхины дундаж хурд 2-7 м/с, их хурд нь 12-28м/с хүрснээс хамгийн их нь Хэрлэн суманд 28 м/с, хамгийн бага нь Батноров суманд 12м/с хүрч салхилсан байна.10м/с-ээс их салхи 2-10 өдөр салхилсан байна. 

Чийг:

            Агаарын харьцангуй чийг 30-52%, дутагдал чийг 10,9...16,6% байна. Нийт нутгаар 30%-иас бага чийг 1-9 өдөр ажиглагдсан байна. 

Ургамлын ургалт:

Хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-8см ургаад байна.

Зуншлагын байдал:

             Галшар, Баянмөнх,Дэлгэрхаан,Өлзийт, Гурванбаян тосгоны нийт нутаг, Дархан сумын хойно, зүүн өмнө хэсгээр гандуу, Хэрлэнбаян, Баян-Овоо, Жаргалтхаан сумын нийт нутаг, Батноров, Норовлин сумын өмнө, Дархан сумын баруун хэсгээр зуншлага хэвийн, бусад нутгаар зуншлага сайн байна.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

           Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, хонь хяргах, газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс, хүнсний ногоо тариалах, уринш боловёруулах ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгтдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй, тохиромжтой нөлөөлсөн.

                                                Тойм бичсэн Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7