Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 8 сарын 1-р арав хоногийн ХАА-н цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 09:04:43

Агаарын температур

      Агаарын дундаж температур 16.1 ... 21.7 градус, хамгийн их температру нь Галшар суманд 34 градус,  хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 8 градус дулаан болж өнгөрлөө.  Дархан, Галшар, Баянмөнх сумдын нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.

               Хөрсний дундаж температур 21.0 ... 27.3 градус, хамгийн их температур нь Хэрлэнбаян-Улаан тосгон, Биндэр, Хэрлэн, Галшар, Дэлгэрхаан,Өлзийт тосгонд 57 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 7 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 4-8 өдөр халсан байна.

Хур тунадас 

           Нийт нутгаар 3-7 өдөр 16.2 ... 54.8 мм тунадас орсноос хамгийн их  нь Хэрлэн суманд 54.8 мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 16.2 мм орсон байна.

Салхи

            Салхины  дундаж хурд 2-4м/с, их хурд нь 8-20 м/с, хамгийн их  нь Галшар, Хэрлэн суманд 20м/с, хамгийн бага нь Батноров, Баян-адарга,Өлзийт  сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Овоо, Батноров, Баян-Адарга , Норовлин, Гурванбаян сумдаас бусад сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-8 өдөр ажиглагджээ.

Чийг

            Агаарын харьцангуй чийг 59...80%, дутагдал чийгийн дундаж 4.9...12.0% байна. Дархан, Галшар  сумдын нутгаар 30%-иас бага  харьцангуй чийг  1-3 өдөр  ажиглагдсан байна. 

Ургамлын ургалт, зуншлагын байдал: 

       Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-26 см ургасан байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан, Галшар сумдын  нутгаар зуншлага дунд, бусад сумдын нутгаар хэвийн зуншлагатай байна. Бэлчээрийн ургамлуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.

 

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. 

                           Тойм бичсэн ХААЦУ-ын технолигич инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7