Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 сарын 2-р арав хоногийн ХАА-н цаг уурын тойм
Агаарын температур
Агаарын дундаж температур 14.6 ... 18.8 градус, хамгийн их температру нь Галшар суманд 29 градус, хамгийн бага температур нь Батширээт суманд 3 градус дулаан болж өнгөрлөө. Энэ арав хоногт 30 градусыг давж дулаараагүй байна.
Хөрсний дундаж температур 19.7 ... 26.2 градус, хамгийн их температур нь Гурванбаян тосгон, Баян-Овоо сумдад 60 градус, хамгийн бага температур нь Батширээт суманд 3 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40 градусыг давж 4-8 өдөр халсан байна.
Хур тунадас
Нийт нутгаар 2-6 өдөр 2.6 ... 38.8 мм тунадас орсноос хамгийн их нь Цэнхэрмандал суманд 38.8 мм, хамгийн бага нь Баян- Овоо суманд 2.6 мм орсон байна.
Салхи
Салхины дундаж хурд 2-4м/с, их хурд нь 6-17 м/с, хамгийн их нь Хэрлэн, Жаргалтхаан сумдад 17м/с, хамгийн бага нь Батноров, Баян-адарга сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Овоо, Батноров, Баян-Адарга , Норовлин сумдаас бусад сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-9 өдөр ажиглагджээ.
Чийг
Агаарын харьцангуй чийг 62...81%, дутагдал чийгийн дундаж 4.1...9.5% байна. Биндэр,Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Галшар, Баянмөнх сумдын нутгаар 30%-иас бага харьцангуй чийг 1-3 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт, зуншлагын байдал:
Нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-25 см ургасан байна. Хэрлэнбаян-Улаан, Галшар сумдын нутгаар зуншлага дунд, бусад сумдын нутгаар хэвийн зуншлагатай байна. Бэлчээрийн ургамлуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, хадлан тэжээл бэлтгэх ажил эхэлж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.
Тойм бичсэн ХААЦУ-ын технолигич инженер Ч.Уранчимэг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |