Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 8 сарын 3-р арав хоногийн ХАА-н цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 10:25:32

Агаарын температур

      Агаарын дундаж температур 14.0 ... 21.1 градус, хамгийн их температру нь Баян-Овоо суманд 30 градус,  хамгийн бага температур нь Гурванбаян тосгонд 4 градус дулаан болж өнгөрлөө.  Баян-Овоо суманд 30 градусыг давж 1өдөр дулаарсан бол бусад сумдын нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

               Хөрсний дундаж температур 18 ... 29 градус, хамгийн их температур нь  Галшар суманд 61 градус, хамгийн бага температур нь Норовлин суманд 4 градус дулаан болжээ. Нийт нутгаар 40-50 градусыг давж 5 -11өдөр халсан байна.

Хур тунадас 

           Нийт нутгаар 1-7 өдөр 0.5 ... 39.3 мм тунадас орсноос хамгийн их  нь Дэлгэрхаан суманд 39.3 мм, хамгийн бага нь Батширээт, Норовлин сумдад 0.5 мм орсон байна.

Салхи

            Салхины  дундаж хурд 2-4м/с, их хурд нь 6-19 м/с, хамгийн их  нь Дархан суманд 19м/с, хамгийн бага нь Батноров, Баянмөнх,Өлзийт  сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Овоо, Батноров, Батширээт, Баян-Адарга, Баянмөнх, Өлзийт сумдаас бусад сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-6 өдөр ажиглагджээ.

Чийг

            Агаарын харьцангуй чийг 61...81%, дутагдал чийгийн дундаж 4.4...14.4% байна. Биндэр, Дархан, Баян-Овоо, Өндөрхаан, Галшар, Батноров, Баянмөнх  сумдын нутгаар 30%-иас бага  харьцангуй чийг  1-10 өдөр  ажиглагдсан байна. 

Ургамлын ургалт, зуншлагын байдал: 

       Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-24 см ургасан байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан, Галшар сумдын  нутгаар зуншлага дунд, бусад сумдын нутгаар хэвийн зуншлагатай байна. Бэлчээрийн ургамлуудад үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох , хадлан тэжээл бэлтгэх ажил  хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. 

                           Тойм бичсэн ХААЦУ-ын технолигич инженер Ч.Уранчимэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7