Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 9-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-04 05:59:58

Температур:

\  Агаарын дундаж температур 6,3...10,9 градус, хамгийн их температур нь Баян-овоо суманд 25,8 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -5,6 градус хүйтэн болж өнгөрлөө.

Тунадас:

        Нийт нутгаар 2-3 өдөр  2,2-21,5 мм тунадас орсноос хамгийн их нь Норовлин суманд 21,5мм, хамгийн бага нь Хэрлэнбаян-Улаан тосгонд 2,2 мм орсон байна.

 

Чийг:

       Агаарын харьцангуй чийгийн  дундаж  48...63%, дутагдал чийгийн дундаж 5,2...9,2% байна. Баян-Адарга, Норовлин сумаас бусад сумдын нутгаар харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй 4-8 өдөр ажиглагдсан байна.

Салхи:

          Салхины дундаж хурд 2-7м/с, их хурд нь 8-26 м/с хүрч салхилснаас хамгийн их нь Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх суманд 26м/с, хамгийн бага нь Баян-Адарга суманд 8м/с хүрч салхилсан байна. Баян-адарга сумаас бусад сумдын нутгаар   10м/с-ээс их  салхи 1-9 өдөр  ажиглагдсан байна.

 Ургамлын ургалт : 

           Нийт нутгаар  бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-20см байна. Бэлчээрийн  зарим ургамал   үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шатандаа явж байна. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

         Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох,хужир шүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөлөөллөөс  ажил саатаагүй

                                          Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7