Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2018 оны 9 сарын 1-р арав хоногийн ХАА-н цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 19:17:51

Агаарын температур

      Агаарын дундаж температур 10.2 ... 15.3 градус, хамгийн их температур нь Батноров, Баян-Овоо сумдад  28 градус,  хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -2 градус дулаан болж өнгөрлөө.  Нийт нутгаар 30 градусыг давж  дулаараагүй байна.

               Хөрсний дундаж температур 13.1 ... 20.2 градус, хамгийн их температур нь  Батширээт, Баян-Овоо 51 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -2 градус дулаан болжээ. Баян-Адарга, Цэнхэрмандал сумдад  40 градусыг давж дулаараагүй бол  бусад сумдын нутгаар 1-7 өдөр халсан байна.

Хур тунадас 

           Нийт нутгаар 2-6 өдөр 11.5 ... 76.9 мм тунадас орсноос хамгийн их  нь Дэлгэрхаан суманд 76.9 мм, хамгийн бага нь Баянмөнх суманд 11.5 мм орсон байна.

Салхи

            Салхины  дундаж хурд 2-5м/с, их хурд нь 10-23 м/с, хамгийн их  нь Хэрлэнбаян-Улаан  тосгонд 23м/с, хамгийн бага нь Батноров, Баян-адарга,Өлзийт  сумдад 10м/с хүрч салхилсан байна. Нийт сумдын нутгаар 10м/с -ээс их салхи 1-10 өдөр ажиглагджээ.

Чийг

            Агаарын харьцангуй чийг 59...74%, дутагдал чийгийн дундаж 4.4...8.1% байна. Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин, Өлзийт, Цэнхэрмандал  сумдын нутгаар 30%-иас бага  харьцангуй чийг ажиглагдаагүй. Бусад сумдын нутгаар 30%-иас бага  харьцангуй чийг 1-6 өдөр  ажиглагдсан байна. 

Ургамлын ургалт, зуншлагын байдал: 

       Нийт нутгаар хадлан бэлчээрийн ургамлын дундаж өндөр 9-22 см ургасан байна.  Дархан, Хэрлэнбаян-Улаан, Галшар, Цэнхэрмандал сумдын  нутгаар зуншлага дунд, бусад сумдын нутгаар хэвийн зуншлагатай байна. Бэлчээрийн ургамлуудад цэцэглэлт, үрийн боловсролтын үе шат ажиглагдаж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл

            Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй. 

                           Тойм бичсэн ХААЦУ-ын технолигич инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7