Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018оны 11-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -2,5...-6,9 градус хүйтэн, хамгийн их температур Биндэр суманд 14,2 градус дулаан, хамгийн бага температур Өлзийт тосгонд -19,6 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур -0,8...-6,3 градус хүйтэн, хамгийн их температур Цэнхэрмандал суманд 22,4 градус дулаан, хамгийн бага температур Батширээт суманд -21,1 градус хүйтэрсэн байна.
Тунадас:
Галшар суманд 0,0мм тунадас 1 өдөр орсон ба бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2-5м/с, их хурд нь 7-15м/с хүрснээс хамгийн их нь Дархан суманд 16 м/с, хамгийн бага нь Баян-Адарга суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Баян-Адарга, Батноров сумаас бусад сумдын нутгаар 10м/с их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
Хөдөө аж ахуйн үлйдвэрлэлд зохиогдож буй ажил, цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал хээлтүүлэг, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |