Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 06-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-06 09:12:36

Температур:

        Агаарын дундаж температур нь13.0...17.4  градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Биндэр, Дархан, Галшар, Батноров,Норовлин сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын дунджаас хүйтэн байлаа.  Хамгийн их температур нь Хэрлэн суманд 31,8  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -0,8 градус хүйтэн болж өнгөрлөө. Биндэр, Баян-Овоо, Хэрлэн,Галшар, Батноров, Баян-Адарга, Баянмөнх,Норовлин Өлзийт тосгоны нутгаар 30 градусыг давж 1 өдөр дулаарсан байна.

                         

       Хөрсний дундаж температур нь 18,7...26,3 градус дулаан болж өнгөрсөн  байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Биндэр, Батноров сумдын нутгаар дунджаас дулаан, Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адарга, Баян-овоо, сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь Өлзийт тосгонд 66,0 градус, хамгийн   бага температур нь Норовлин суманд -2,8 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 7-9 өдөр халсан байна.

Тунадас:

         Нийт нутгаар 2-6 өдөр  0,9...28,4 мм тунадас орсноос хамгийн их тунадас Дадал суманд 28,4 мм, хамгийн бага нь Дархан суманд 0,0 мм тунадас  орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад  Баян-овоо,  Жаргалтхаан, Дадал, Батноров, Баянмөнх, Норовлин,Гурванбаян, Цэнхэрмандал,Баян-Адарга   сумдуудад  дунджаас ахуи,  Хэрлэн, Батширээт, Өмнөдэлгэр сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

                           

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 7-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Хэрлэн суманд 25 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд  7 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын 10 м/с-ээс их салхи 4-10 өдөр ажиглагдаж, Дархан, Галшар, Баян-овоо сумдын нутгаар 1-3 өдөр 1-21 цаг   явган шороон шуурга шуурсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 38...60%, дутагдал чийгийн дундаж 7,9...13,76% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 3 -9 өдөр  ажиглагдсан байна.

    

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Хэрлэн,   Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нийт нутаг, Батширээт сумын  баруун хойд, зүүн хэсэг, Гурванбаян тосгоны өмнө хэсгээр ургамлын ургалт сайн, ХэрлэнбаянУлаан, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын нийт нутаг, Батширээт сумын өмнө хэсэг, Гурванбаян тосгоны баруун, хойно, зүүн хэсгээр ургамлын ургалт дунд,  Дархан сумын  нутгаар ургамлын ургалт муу байна. Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 2-14см байна.

    

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх,малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох,газар тариалангийн үйлдвэрлэлд, үр суулгах ,  усалгаа хийх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж Галшар суманд муу,  Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг,бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402