Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 09-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-05 04:25:52

Температур:

        Агаарын дундаж температур нь 12.3...18.4 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Баян-Адарга,Цэнхэрмандал,Гурванбаян сумдын нутгаар дунджийн орчим, бусад  нутгаар дунджаас 1,4...3,9 градусаар дулаан болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Овоо, Батноров  суманд 31,5  градус, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -3,8 градус хүйтэн болжээ.  Дадал, Хэрлэн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоноос бусад сумдын  нутгаар 30 градусыг давж  1-3 өдөр дулаарсан байна.

                                    

       Хөрсний дундаж температур нь 17,1 ...25,0 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Жаргалтхаан, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 2,0...9,5 градусаар дулаан  байжээ. Хамгийн их температур нь Дадал суманд 60,0 градус, хамгийн   бага температур нь Цэнхэрмандал суманд -4,7 градус хүйтэн  байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 5-9 өдөр халжээ.

Тунадас:

          Нийт нутгаар 1-4 өдөр  0,4...47,8 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-овоо, Хэрлэн, Дархан, Галшар, Хэрлэнбаянулаан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан Өлзийт тосгоны нутгаар дунджаас бага, Батноров суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Батширээт суманд 47,8мм, хамгийн бага нь Дархан суманд 0,4 мм тунадас  орсон байна.

                    

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 7-19 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 7 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи 2-7 өдөр ажиглагдсан байна.

       

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 37...68%, дутагдал чийгийн дундаж 6,5...13,4% байна. Норовлин, Дадал, Батширээт сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-10  өдөр ажиглагджээ.

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт хувьд Биндэр, Дархан, Галшар, Цэнхэрмандал сумын нийт нутаг, Хэрлэнбааянулаан тосгоны баруун хэсгээр ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 7-20см ургажээ.

                                 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү  бэлтгэх газар тариалангийн үйлдвэрлэлд ангилан хадалт, төмс хүнсний ногоо  хураах зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Жаргалтхаан, Өлзийт тосгонд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402