Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 01-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -18,6...-23,8 градус, хамгийн их температур нь Норовлин, Цэнхэрмандал суманд -3,0 градус, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -36,6 градус хүйтэн болж өнгөрлөө. Дархан, Өмнөдэлгэр сумаас бусад сумдын нутгаар -30 градусыг 1-9 өдөр хүйтэрсэн байна.
Хөрсний дундаж температур -19,9...-25,5 градус хүйтэн, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 6,5 градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт ,Хэрлэнбаянулаан тосгонд -36,4 градус хүрч хүйтэрчээ.
Тунадас:
Дадал Биндэр,Батширээт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар 0,0-0,7 мм тунадас орсон байна.
Салхи:
Салхины дундаж хурд 1-6м/с, их хурд нь 8-17м/схүрснээс хамгийн их салхи нь Дархан суманд 17м/с, хамгийн бага салхи ньБатноров суманд 8м/с хүрч салхилсан байна. Дадал , Батноров сумаас бусад сумдын нутгаар 10/мс-ээс их салхи 1-7 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал,Хэрлэнбаянулаан, ӨМнөдлэгрэ Хэрлэн сумын нутгаар цасан бүрхүүл 3-10 балл, цасны дундаж зузаан 0- 1см, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ хугацаандхөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цага агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |