Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 01-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -13,3...-18,1 градус хүйтэн, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 0,8градус дулаан, хамгийн бага температур нь Галшар, Өлзийт тосгонд -32,0 градус хүйтэн болж өнгөрлөө. Хэрлэнбаян, Галшар, Өлзийт, Батширээт суманд -30 градусыг давж 1-3 өдөр хүйтэрсэн, бусад сумдын нутгаар -30 градусыг давж хүйтрээгүй байна.
Хөрсний дундаж температур -14,9...-21,0 градус хүйтэн, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 10,0 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэнбаян тосгонд -35,1 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас:
Нийт нутгаар хур тундас ороогүй байна.
Салхи:
Салхины дундаж хурд 2-6м/с хүрснээс их салхи нь 8-21 м/с, хамгийн их нь Дархан суманд 21 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 8м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар 10/мс-ыг давж салхилсан салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Дадал суманд 6 баллын цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 1см, бусад нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил, цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй.
Тойм бичсэн Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |