Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:53:52

Температур:

              Агаарын дундаж температур -12,5...-15,8 градус хүйтэн, хамгийн их температур нь Дархан суманд 3,2 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -32,5 градус хүйтэн болж өнгөрлөө. Хэрлэнбаян Улаан, Батширээт, Гурванбаян суманд -30 градусыг давж 1-2 өдөр хүйтэрсэн ба бусад сумдын нутгаар хүйтэрээгүй байна.

         Хөрсний дундаж температур -12,6...-17,0 градус хүйтэн, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд 12,0 градус дулаан, хамгийн бага температур нь ХэрлэнбаянУлаан тосгонд -34,2 градус хүйтэрсэн байна.

Тунадас:

                  Нийт нутгаар 0,0-1,2 мм тунадас 1 өдөр орсон байна.

Салхи:

             Салхины дундаж хурд 2-6м/с, их хурд 7-19 м/с хүрснээс хамгийн их салхи Дархан, Хэрлэн суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 9м/с хүрч салхилснаас Дадал сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 3-7 өдөр салхилсан байна.

Цасан бүрхүүл:

            Дадал, Биндэр,Батноров,Баян-Адарга,Жаргалтхаан,Норовлин сумын нутгаар цасан бүрхүүл  5-10 балл цасны дундаж зузаан 0-2см  байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож  буй ажил  цаг агаарын нөлөөлөл:

           Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох зэрэг ажил хийгдэхэд цаг агарын нөхцлөөс болж ажил саатааагүй.

                                          Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7