Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 02-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 19:01:40

Температур

                 Агаарын дундаж температур -5,8...-12,3 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 5,8 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -24,9 градус хүйтэн болж өнгөрлөө. Хөрсний дундаж температур -2,8...-10,4 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 30,8 градус дулаан, хамгийн бага температур нь ХэрлэнбаянУлаан тосгонд -25,9 градус хүрч хүйтэрсэн байна.

Тунадас:

            Нийт нутгаар хур тунадас ороогүй.

Салхи:

           Салхины дундаж хурд  2-5 м/с, их хурд нь 6-12 м/с  хүрснээс хамгийн их салхи нь Өмнөдэлгэр суманд 12м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6м/с  хүрч салхилсан байна. Дадал, Баян-Овоо, Галшар, Батноров, Батширээт, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 1-5 өдөр ажиглагдсан байна.

Чийг:

          Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж  37-51%,  дутагдал чийгийн дундаж 1,7-2,7%  байна.  Агаарт 30%-иас бага харьцангуй чийг 5-8 өдөр ажиглагдсан байна. 

Цасан бүрхүүл:

            Нийт нутгаар цасан бүрхүүлгүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

          Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод  мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, хужир шүү бэлтгэх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй, цаг агаарын байдал тохиромжтой нөлөөллөө. 

Дүгнэлт:

            Энэ арав хоногт  нийт нутгаар салхи шуурга бага цаг агаар тогтуун байсан ч цасан бүрхүүлгүй, хур тунадас ороогүйгээс  хуурайшилт ихсэх, малын усан хангамж муу байгаагаас малыг холоос тууварлан худгийн усаар усалж байна. 

 

                                      Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7