Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 03-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур
Агаарын дундаж температур -1.4...-4.9 градус хүйтэн, хамгийн их температур нь Баян-Овоо суманд 16.2 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -18.7 градус хүйтэн болж өнгөрлөө. Хөрсний дундаж температур 1.2...-2.6 градус хүйтэн, хамгийн их температур нь Дадал суманд 36.9 градус дулаан, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд -21.0 градус хүрч хүйтэрсэн байна.
Тунадас:
Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас ороогүй. Дархан, Хэрлэнбаян-Улаан, Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан,Жаргалтхаан, Гурванбаян тосгонд 0.0-0.8 мм хур тунадас орсон. Хамгийн их нь Дархан суманд 0.7 мм, Өмнөдэлгэр суманд 0.8 мм хур тунадас орлоо.
Салхи:
Салхины дундаж хурд 3-7 м/с, их хурд нь 12-20 м/с хүрснээс хамгийн их салхи нь Өмнөдэлгэр суманд 20м/с, хамгийн бага салхи нь Батноров суманд 12м/с хүрч салхилсан байна. Бүх бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 4-10 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 30-45%, дутагдал чийгийн дундаж 3.0- 4.6% байна. Агаарт 30%-иас бага харьцангуй чийг 7-10 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:
Нийт нутгаар цасан бүрхүүлгүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, хужир шүү бэлтгэх, хөөвөр хялгас авах ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс болж ажил саатаагүй, цаг агаарын байдал тохиромжтой нөлөөллөө.
Дүгнэлт:
Энэ арав хоногт салхи шуурга багатай, цаг агаар тогтуун байснаас малын бэлчээрлэлт хэвийн, нийт нутгаар хур тунадас ороогүй, цасгүй байгаагаас хуурайшилтын зэрэг ихсэж байна.
Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |