Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 04-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур -2,4...1,2 градус, хамгийн их температур нь Батширээт суманд 19,8 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -18,1 градус хүйтэн болж өнгөрлөө.
Хөрсний дундаж температур нь 2,2...7,3 градус, хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 44,4 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -18,8 градус хүрч хүйтэрчээ. Дархан, Баян-Овоо, Батноров, Баянмөнх, Норовлин, Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар 40 градусаас давж 1-4 өдөр дулаарсан байна.
Тунадас:
Дархан, Хэрлэнбаян-Улаан,Өмнөдэлгэр, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал сумдын нутгаар 1-3 өдөр 0,5...4,1мм тунадас орсноос Хэрлэнбаян-Улаан тосгонд 4,1мм, Өмнөдэлгэр суманд 0,5мм оржээ.
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 12-23 м/с хүрч салхилнаас хамгийн их салхи нь Хэрлэн суманд 23 м/с, хамгийн бага салхи нь Гурванбаян тосгонд 12 м/с хүрч салхилжээ. Нийт нутгаар 10 м/с их салхи 1-9 өдөр ажиглагдаж, явган шороон шуурга 1-3 өдөр 2-19 цаг шуурсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 30-44%, дутагдал чийгийн дундаж 3,6-5,4% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30%-иас бага харьцангуй чийг 7-10 өдөр ажиглагдсан байна.
Ургамлын ургалт:
Нийт нутгаар ургамал цухуйгаагүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бог, бод төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд салхи шуургатай байсан ч малын бэлчээрлэлт саатаагүй, цаг агаар тохиромжтой нөлөөллөө.
Дүгнэлт:
Салхи шуургатай, чийг багатай байгаа нь хуурайшилтын зэргийг нэмэгдүүлж байна.
Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |