Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 04-р сарын 2-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-11 16:11:45

Температур:

              Агаарын дундаж температур нь 2,5...6,3 градус дулаан ба уур амьсгалын дундажтай харьцуулахад 0,3...3,9 градусаар дулаан  болжээ. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 24,9 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -14,6 градус хүйтэн болж өнгөрлөө.           

                                                                  

                                     

 

 Хөрсний дундаж температур нь 7,3...-14,5 градус дулаан болж өнгөрсөн ба уур амьсгалын дундажтай харьцуулахад 2,8...4,6 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 45,1 градус , хамгийн бага температур нь Жаргалтхаан суманд-15,5 градус хүрч хүйтэрсэн байна.  Дэлгэрхаан, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 40 градусыг давж 1-5 өдөр дулаарсан байна.

Тунадас:

             Баян-овоо, Галшар, Батноров, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар 1өдөр  0,0...2,7 мм тунадас орсноос хамгийн их тунадас Норовлин суманд 2,7 мм орсон байна.

                                            

                                

Салхи:

         Салхины дундаж хурд 4-7 м/с, их хурд нь 15-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар, Хэрлэн , Хэрлэнбаян улаан тосгонд 25 м/с, хамгийн бага салхи нь Гурванбаян тосгонд 15м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 3-10 өдөр ажиглагдаж, 1-9 өдөр 2-50 цаг шороон болон явган шороон шуурга шуурсан байна.

              

 

Чийг: 

     Агаарын хаьцангуй чийгийн дундаж 23-33%, дутагдал чийгийн дундаж 6,1...8,6 % байна. Бүх нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 9-10 өдөр ажиглагдсан байна.

                                  

Ургамлын ургалт:

           Норовлин суманд  бэлчээрийн ургамал цухуйж ургамлын дундаж өндөр 1см, Батноров суманд ургамал цухуйсан боловч  өндөр хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх,хөөвөр хялгас авах, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд салхи шуургатай байсан ч  цаг агаарын нөхцлөөс  ажил саатаагүй.

Дүгнэлт:

           Нийт нутгаар  салхи шуургатай , дулаахан байснаас хуурайшилтын зэрэг ихсэж байна. Норовлин, Батноров сумаас бусад сумдын нутгаар чийг бага байгаагаас ургамал цагтаа цухуйгаагүй байна.

                                               Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

 

 

  

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7