Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 04-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-16 04:15:26

Температур:

              Агаарын дундаж температур нь 4,6...8,2 градус дулаан ба уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар  дунджийн орчим  дулаан  болжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 22,3 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -13,7 градус хүйтэн болж өнгөрлөө.

                             

     Хөрсний дундаж температур нь 9,4...-15,8 градус дулаан болж өнгөрсөн  байна. Хамгийн их температур нь Галшар суманд 53,2 градус , хамгийн бага температур нь Батширээт суманд -16,4 градус хүрч хүйтэрсэн байна.   Норовлин сумаас бусад сумдын нутгаар 40 градусыг давж 1-7 өдөр дулаарсан байна.

Тунадас:

             Норовлин, Баянмөнх сумаас бусад сумдын нутгаар 1-5 өдөр  0,0...7,9 мм тунадас орсноос хамгийн их тунадас Өмнөдэлгэр  суманд 7,9 мм орсон байна. 

                                

Салхи:

         Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 10-25 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өлзийт тосгонд 25 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-10 өдөр ажиглагдаж, Биндэр, Баян-Овоо, Баян-Адарга, Баянмөнх сумаас бусад сумдын нутгаар 1-7 өдөр 1-51 цаг шороон болон явган шороон шуурга шуурсан байна.

Чийг: 

     Агаарын харьцангуй чийгийн дундаж 24-38%, дутагдал чийгийн дундаж 6,1...8,8 % байна. Бүх нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 4-10 өдөр ажиглагдсан байна.

        

Ургамлын ургалт:

           Норовлин, Дадал, Батноров, Баян-Адарга, Хэрлэн суманд  бэлчээрийн ургамал цухуйж ургамлын дундаж өндөр 1см, бусад сумдын нутгаар  ургамал цухуйгаагүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх,малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд салхи шуургатай байсан ч  цаг агаарын нөхцлөөс  ажил саатаагүй.

Дүгнэлт:

           Нийт нутгаар  салхи шуургатай , дулаахан байснаас хуурайшилтын зэрэг ихсэж байна. Норовлин, Батноров сумаас бусад сумдын нутгаар чийг бага байгаагаас ургамал цагтаа цухуйгаагүй байна.

                                               Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7