Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 05-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-11 02:38:29

Температур:

        Агаарын дундаж температур нь 4.2...7.9  градус дулаан ба олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар  3,8...7,5 градусаар хүйтэн  болжээ. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 25.3  градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -8.2 градус хүйтэн болж өнгөрлөө.

                      

      Хөрсний дундаж температур нь 8.1...14.7 градус дулаан болж өнгөрсөн  байна. Хамгийн их температур нь  Батширээт суманд 52,3 градус, хамгийн   бага температур нь Өмнөдлэгэр суманд -10,6 градус хүрч хүйтэрсэн байна.  Дархан, Баянмөнх, Норовлин сумаас бусад сумдын  нутгаар 40 градусыг давж 1-6 өдөр дулаарсан байна.                                  

Тунадас:

         Нийт нутгаар 2-3 өдөр  1,0...22,4 мм тунадас орсноос хамгийн их тунадас Дадал  суманд 22,4 мм, хамгийн бага нь Дэлгэрхаан суманд 1,0 мм тунадас  орсон байна.. Олон жилийн дундажтай харьцуулахад Биндэр, Баян-овоо, Хэрлэн, Дэлгэрхаан, Цэхнэрмандал, Дархан, Баянмөнх сумдуудад дунджаас  бага, Батширээт суманд дунджийн орчим, бусад сумдад дундажаас ахиу тунадас орсон байна.

                                 

             Салхи шуурга:                                  

            Салхины дундаж хурд 3-8 м/с, их хурд нь 9-27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 27 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд  9 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын 10 м/с-ээс их салхи 6-10 өдөр ажиглагдаж, Биндэр, Баян-Овоо,  Гурванбаян, Баян-Адарга  сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр 2-21 цаг  цас орон шуурга, Дархан, Хэрлэнбаян-Улаан, Баян-Овоо, Галшар, Батширээт, Баянмөнх, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал  сумдын нутгаар 1-5 өдөр 1-49 цаг шороон болон явган шороон шуурга шуурсан байна.

                                   

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 26-47%, дутагдал чийгийн дундаж 5,5...7,9 % байна. Бүх нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-9 өдөр ажиглагдсан байна.

        Ургамлын ургалт:

           Дархан, Жаргалтхаан  сумын нутгаар  ургамал цухуйгаагүй, Дадал, Өмнөдлэгэр, Хэрлэн Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар ургамлын ургалт сайн, бусад сумдын нутгаар ургамлын ургалт дунд зэрэг  байна .Дархан Жаргалтхаан сумаас бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 0-4см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх,малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох  зэрэг ажил хийгдэж байна. Галшар суманд цас орон шуурга, шороон шуурганы улмаас малын бэлчээрлэлт 2 хоног саатаж 6513 мал хорогдсон  ба бусад сумдын нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна.

Дүгнэлт:

           Дархан, Жаргалтхаан сумдын нутгаар хүйтэн, салхи шуургатай байснаас ургамал цухуйгаагүй байна..

                                               Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7