Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 05-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-12 04:05:58

Температур:

        Агаарын дундаж температур нь 10.7...15.9  градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Норовлин, Дэлгэрхаан, Гурванбаян, Цэнхэрмандал, Баян-Адарга, Баянмөнх, Өмнөдэлгэр, ХэрлэнбаянУлаан, Өлзийт сумдын нутгаар дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар дунджийн орчим байна.  Хамгийн их температур нь Баянмөнх суманд 34,8  градус дулаан, хамгийн бага температур нь Норовлин суманд -4,8 градус хүйтэн болж өнгөрлөө. Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.

                        

       Хөрсний дундаж температур нь 17,5...24,7 градус дулаан болж өнгөрсөн  байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас дулаан, Биндэр, Өмнөдэлгэр, ХэрлэнбаянУлаан, Батширээт, Баян-Адарга сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас хүйтэн байсан байна. Хамгийн их температур нь Баян-адарга суманд 64,0 градус, хамгийн   бага температур нь Батширээт суманд -7,4 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 7-11 өдөр халсан байна.

Тунадас:

         Нийт нутгаар 1-4 өдөр  0,0...22,8 мм тунадас орсноос хамгийн их тунадас Батширээт суманд 22,8 мм, хамгийн бага нь Галшар суманд 0,0 мм тунадас  орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Баян-овоо, Өмнөдэлгэр, Батширээт, Жаргалтхаан сумдуудад дунджаас ахуи, Дадал, Баянмөнх, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

                              

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 8-21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар суманд 21 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд  8 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын 10 м/с-ээс их салхи 2-11 өдөр ажиглагдаж, Дархан, Галшар, Цэнхэрмандал сумдын нутгаар 1-8 өдөр 4-76 цаг  шороон болон явган шороон шуурга шуурсан байна.

                      

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 25-42%, дутагдал чийгийн дундаж 9,8...15,6% байна. Нийт  нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 2-10 өдөр ажиглагдсан байна.

       

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт сайжирч Дадал, Өмнөдэлгэр, Хэрлэн, Батширээт, Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар ургамлын ургалт сайн. Баян-Овоо, Биндэр, ХэрлэнбаянУлаан,Галшар, Батноров, Баянмөнх,Дэлгэрхаан,Жаргалтхаан,Өлзийт, Цэнхэрмандал сумдын нутгаар ургамлын ургал дунд, Дархан, Гурванбаян тосгоны нутгаар ургамлын ургалт муу байна. Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 1-7см, Дадал суманд ургамлын ургац 1,2ц/га, бусад сумдад ургамлын ургац хэмжих хэмжээнд хүрээгүй байна.

   

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх,малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох,газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, үр суулгах зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж Дадал ХэрлэнбаянУлаан, Баян-Овоо, Батширээт, Норовлин суманд сайн, Гурванбаян,Галшар суманд муу, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.  

                                             Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7