Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 05-р сарын I -10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-17 08:49:30

Температур:

        Агаарын дундаж температур нь 6,8...11,7 градус дулаан ба уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар  дунджийн орчим  дулаан  болжээ. Хамгийн их температур нь Хэрлэн суманд 27,0 градус дулаан, хамгийн бага температур нь Батширээт суманд -10,3 градус хүйтэн болж өнгөрлөө.

                             

     Хөрсний дундаж температур нь 11,6...-20,8 градус дулаан болж өнгөрсөн  байна. Хамгийн их температур нь Өлзийт тосгонд  54,0 градус , хамгийн бага температур нь Батширээт суманд -11,9 градус хүрч хүйтэрсэн байна.   Нийт сумдын нутгаар 40 градусыг давж 3-9 өдөр дулаарсан байна.

Тунадас:

            Дархан, Хэрлэн, Галшар, Баянмөнх,  Дэлгэрхаан, Жаргалтхаан Өлзийт тосгоноос бусад сумдын   нутгаар 1-3 өдөр  0,0...9,9 мм тунадас орсноос хамгийн их тунадас Дадал  суманд 9,9 мм орсон байна. 

                                

Салхи:

            Салхины дундаж хурд 3-9 м/с, их хурд нь 8-24 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өлзийт тосгонд 24 м/с, хамгийн бага салхи нь Батноров  суманд 8 м/с хүрч салхилсан байна. Батноров сумаас бусад сумдын 10 м/с-ээс их салхи 1-10 өдөр ажиглагдаж, Дадал, Биндэр, Хэрлэнбаян Улаан, Батноров, Дэлгэрхаан, Норовлин  сумаас бусад сумдын нутгаар 1-7 өдөр 2-60 цаг шороон болон явган шороон шуурга шуурсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 18-37%, дутагдал чийгийн дундаж 8,0...11,9 % байна. Бүх нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 5-10 өдөр ажиглагдсан байна.

        

Ургамлын ургалт:

           Дархан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Галшар суманд ургамал цухуйгаагүй, бусад сумдын нутгаар  бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат  жигдэрч ургамлын дундаж өндөр 1-3см байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх,малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Эдгээр ажил хийгдэхэд салхи шуургатай байсан ч  цаг агаарын нөхцлөөс  ажил саатаагүй.

Дүгнэлт:

           Нийт нутгаар  салхи шуургатай , дулаахан байснаас хуурайшилтын зэрэг ихсэж байна. Жаргалтхаан, Дархан,  Цэнхэрмандал, Галшар сумын нутгаар чийг бага байгаагаас ургамал цагтаа цухуйгаагүй байна.

                                               Тойм бичсэн инжененр Ж.Дашцэрэн

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7