Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 06-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:52:09

Температур:

        Агаарын дундаж температур нь 17.2...21.7  градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Гурванбаян, Цэнхэрмандал, Хэрлэнбаян тосгоны  нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас 1,5...3,1 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 33,0  градус, хамгийн бага температур нь Норовлин суманд 2,9 градус дулаан болж өнгөрлөө. Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоноос бусад сумдын  нутгаар 30 градусыг давж 1-4 өдөр дулаарсан байна.

                          

       Хөрсний дундаж температур нь 18,7...26,3 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр, Хэрлэнбаянулаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1,2...7,1 градусаар дулаан байсан байна. Хамгийн их температур нь Баян-Адарга суманд 71,4 градус, хамгийн   бага температур нь  Цэнхэрмандал суманд 1,6 градус дулаан байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 8-10 өдөр халсан байна.

Тунадас:

          Батширээт сумаас бусад сумдын нутгаар 1-3 өдөр  0,0...11,3 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас бага тунадас орсон байна. Хамгийн их тунадас Дархан суманд 11,3 мм, хамгийн бага нь Баян-Адарга,Өлзийт тосгонд 0,0 мм тунадас  орсон байна.

                          

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 10-22 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэнбаянулаан тосгонд 22 м/с, хамгийн бага салхи нь Батноров  суманд  10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

             

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 30...48%, дутагдал чийгийн дундаж 12,4...19,9% байна. Нийт нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1 -9 өдөр ажиглагджээ.

        

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт  Биндэр, Баянмөнх, Галшар, Дэлгэрхаан, Хэрлэнбаянулаан тосгоны нийт нутаг, Дархан сумын хойно, зүүн, өмнө хэсгээр дунд, Дархан сумын баруун болон бусад сумдын нутгаар, ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 3-17см байна.

           

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох,хонь хяргах, газар тариалангийн үйлдвэрлэлд, цэнэг усалгаа хийх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж Галшар суманд муу,  Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7