Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 06-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 01:42:05

Температур:

        Агаарын дундаж температур нь 17.0...21,7 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Дадал, Дархан, Батноров,Норовлин сумдын нутгаар дунджаас 1,4...2,4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим болж өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 36,0  градус, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд 6,0 градус дулаан болжээ. Нийт  нутгаар 30 градусыг давж  2-5 өдөр дулаарсан байна.

                                 

       Хөрсний дундаж температур нь 23,1 ...28,8 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Дадал, Батноров, Өлзийт, Баянмөнх, Батширээт сумдын нутгаар дунджаас 1,5...4,9  градусаар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим  байна. Хамгийн их температур нь Батширээт суманд 68,6 градус, хамгийн   бага температур нь  Биндэр суманд 3,1 градус дулаан байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 4-9 өдөр халжээ.

Тунадас:

          Нийт нутгаар 4-6 өдөр  6,3...84,1 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-овоо, Өлзийт тосгоны нутгаар дунджаас бага, Хэрлэн, Биндэр суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Батширээт суманд 84,1 мм, хамгийн бага нь Баян-Овоо  суманд 6,3 мм тунадас  орсон байна.

                                      

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-5 м/с, их хурд нь 8-32 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар суманд 32 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 8 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи 2-10 өдөр ажиглагдсан байна.

             

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 47...63%, дутагдал чийгийн дундаж 10,9...16,0% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 3-6  өдөр ажиглагджээ.

                             

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт хувьд Биндэр, Дархан, ХэрлэнбаянУлаан, Галшар,Баянмөнх, Дэлгэрхаан сумын нийт нутаг, Батширээт сумын  өмнө, Норовлин сумын баруун, өмнө хэсгээр ургамлын ургалт дунд, Батширээт сумын баруун, хойно, зүүн, Норовлин сумын  хойно, зүүн хэсгээр болон бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 3-19см ургажээ. Хэрлэн, Галшар, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар ургац тодорхолйох хэмжээнд хүрээгүй бусад нутгаар 0,3... 3,6 ц/га ургацтай байна.

                  

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх,  мал оторлох, хонь хяргах, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж Галшар суманд муу,  Дархан, Өмнөдэлгэр, Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7