Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 07-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 03:18:08

Температур:

        Агаарын дундаж температур нь 19.0...24.7 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Биндэр, Дадал, Дархан, Батноров,Норовлин, Батширээт, Өлзийт, Галшар,Баянмөнх, Жаргалтхаан сумдын нутгаар дунджаас 1.5...3.3 градусаар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим болж өнгөрчээ. Хамгийн их температур нь Хэрлэн  суманд 35.6  градус, хамгийн бага температур нь  Гурванбаян тосгонд 8.8 градус дулаан болжээ. Нийт  нутгаар 30 градусыг давж 1-8 өдөр дулаарсан байна.

 

Хөрсний дундаж температур нь 24.2 ...35.0 градус дулаан. Хамгийн их температур нь Батширээт суманд 66.4 градус, хамгийн   бага температур нь  Баян-Адарга суманд 8.9 градус дулаан байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 6-9 өдөр халжээ.                                 

Тунадас:

          Нийт нутгаар 4-9 өдөр  9.2...42.0 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Норовлин, Баян-Овоо, Баянмөнх сумдын  нутгаар дунджаас бага, Хэрлэн, Биндэр, Дадал, Батширээт, Дархан, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Гурванбаян тосгонд 42.0 мм, хамгийн бага нь Баянмөнх  суманд 9.2 мм тунадас  орсон байна.

                                      

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 6-22 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өмнөдэлгэр, Биндэр сумдад 22 м/с, хамгийн бага салхи нь Дадал,Батноров  сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Норовлин, Гурванбаян сумдаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи 3-9 өдөр ажиглагдсан байна.

             

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 41...75%, дутагдал чийгийн дундаж 8.3...16.5% байна. Норовлин, Дадал, Батноров сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-8  өдөр ажиглагджээ.

                             

        Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт хувьд Хэрлэнбаян-Улаан, Баян-Овоо, Цэнхэрмандал сумдын ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 5-22см ургажээ. 

                  

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх,  мал оторлох зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж   Дархан, Баян-Адарга,  Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7