Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 07-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Температур:
Агаарын дундаж температур нь 15.0...21.4 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Биндэр, Батширээт, Норовлин, Баян-Овоо, Дархан, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.1...4.1 градусаар сэрүүн болж өнгөрчээ. Хамгийн их температур нь Баянмөнх суманд 33.0 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал, Батширээт сумдад 9.0 градус дулаан болжээ. Дархан, Хэрлэнбаян-Улаан, Баян-Овоо, Өндөрхаан, Галшар, Батноров, Баянмөнх, Өлзийт тосгоны нутгаар 30 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байна.
Хөрсний дундаж температур нь 18.4 ...26.2 градус дулаан. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд 59.3 градус, хамгийн бага температур нь Цэнхэрмандал суманд 7.8 градус дулаан байна. Нийт сумдын нутгаар 40 градусыг давж 1-10 өдөр халжээ.
Тунадас:
Нийт нутгаар 5-9 өдөр 7.6...78.3 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Галшар сумдын нутгаар дунджаас бага, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. Хамгийн их тунадас Биндэр суманд 78.3 мм, хамгийн бага нь Хэрлэн суманд 7.6 мм тунадас орсон байна.
Салхи шуурга:
Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 6-20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өндөрхаан суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал,Батноров сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Батширээт сумдаас бусад сумдын нутгаар 10 м/с-ээс их салхи 1-11 өдөр ажиглагдсан байна.
Чийг:
Агаарын харьцангуй чийгийн дундаж 41...75%, дутагдал чийгийн дундаж 8.3...16.5% байна. Норовлин, Дадал, Батноров сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-8 өдөр ажиглагджээ.
Ургамлын ургалт:
Ургамлын ургалт хувьд Цэнхэрмандал сумын ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна. Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 6-24см ургажээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж буй ажил цаг агаарын нөлөөлөл:
Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, мал оторлох зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн байна.
Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ | 2024-03-12 | 1970-01-01 | 7 |