Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 08-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:51:21

Температур:

         Агаарын дундаж температур нь 15.7...20.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Биндэр, Дадал, Батширээт, Норовлин, Баян-Овоо, Дархан, Галшар, Хэрлэнбаян-Улаан, Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим,  бусад сумдын нутгаар 1.2...1.9 градусаар сэрүүн болж өнгөрчээ. Хамгийн их температур нь Батноров  суманд 34.2  градус, хамгийн бага температур нь  Дадал суманд 6.2 градус дулаан болжээ. Бүх сумдын нутгаар 30 градусыг давж 1-4 өдөр дулаарсан байна.

      Хөрсний дундаж температур нь  20.1 ...26.0 градус дулаан. Хамгийн их температур нь Галшар суманд 64,5 градус, хамгийн   бага температур нь Батноров суманд 6.0 градус дулаан байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 4-7 өдөр халжээ.                                 

Тунадас:

          Нийт нутгаар 3-7 өдөр  14.5...75.3 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал, Батширээт, Галшар сумдын  нутгаар дунджаас бага, Биндэр, Баян-Овоо сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Дархан суманд 75.3 мм, хамгийн бага нь Галшар  суманд 14.5 мм тунадас  орсон байна.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 6-19 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Батноров  сумдад 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Баянмөнх сумдаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи 1-9 өдөр ажиглагдсан байна.

 Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 57...84%, дутагдал чийгийн дундаж 5,7...12,8% байна. Норовлин, Дадал, Батноров,Батширээт, Норовлин, Цэнхэрмандал сумдаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-6  өдөр ажиглагджээ.

 Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт хувьд  Цэнхэрмандал сумын ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 7-25см ургажээ. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх,  мал оторлох зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж   Дархан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7