Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 08-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-28 09:00:39

Температур:

         Агаарын дундаж температур нь 13.0...17.0 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад  Биндэр сумын нутгаар дунджийн орчим,  бусад сумдын нутгаар 1.2...3.1 градусаар сэрүүн болж өнгөрчээ. Хамгийн их температур нь Галшар  суманд 25.7  градус, хамгийн бага температур нь  Батширээт суманд 2.2 градус дулаан болжээ. Бүх сумдын нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

      Хөрсний дундаж температур нь  17.2 ...22.4 градус дулаан. Хамгийн их температур нь Дадал суманд 60.0 градус, хамгийн   бага температур нь Батширээт суманд 2.0 градус дулаан байна. Нийт сумдын  нутгаар 40 градусыг давж 3-8 өдөр халжээ.                                 

Тунадас:

          Нийт нутгаар 4-7 өдөр  6.5...44.2 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр, Батноров, Норовлин, Баян-Овоо сумдын  нутгаар дунджаас бага, Өмнөдэлгэр, Өлзийт, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Хэрлэнбаян-Улаан тосгонд 44.2 мм, хамгийн бага нь Баян-Овоо  суманд 6.5 мм тунадас  орсон байна.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-4 м/с, их хурд нь 5-22 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Галшар суманд 22 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров, Баянмөнх сумдаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи 1-6 өдөр ажиглагдсан байна.

 Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 66...78%, дутагдал чийгийн дундаж 4.1...7.1% байна. Нийт сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийгтэй өдөр ажиглагдаагүй.

 Ургамлын ургалт:

         Ургамлын ургалт хувьд  Цэнхэрмандал сумын ургамлын ургалт дунд, бусад сумдын нутгаар ургамлын ургалт сайн байна.  Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 9-25см ургажээ. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар хур тунадас элбэг боловч цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй байна. Малын усан хангамж   Дархан, Жаргалтхаан, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ч.Уранчимэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 3