Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 10-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-15 17:35:15

Температур:

        Агаарын дундаж температур нь -2.7...1.4 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Батширээт Дадал суманд дунджийн орчим,бусад нутгаар 1,1...3,8 градусаар  хүйтэн  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Адарга   суманд 16,0  градус дулаан, хамгийн бага температур нь  Баян-Адарга суманд -16,1 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

                                          

       Хөрсний дундаж температур нь -1,4 ...2,9 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Батширээт сумын нутгаар дунджаас 1,3 градусаар дулаан, Хэрлэн,Баян-Овоо, Биндэр, Дадал, Дархан, Хэрлэнбаян тосгон,Баянмөнх сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,4...3,5 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Хэрлэнбаянулаан тосгонд 31,4 градус дулаан, хамгийн   бага температур нь Батширээт суманд -18,0 градус хүйтэн  байна.

Тунадас:

          Дадал сумаас бусад сумдын нутгаар 0,4...8,9 мм тунадас 1-2 өдөр орсон ба уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-Овоо,Биндэр,Дархан, галшар, ХэрлэнбаянУлаан тосгон, Батноров, Баян-Адарга, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджаас бага, Цэнхэрмандал суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.Хамгийн их тунадас нь Батширээт суманд 8,8мм,хамгийн бага тунадас нь Дархан суманд 0,4 мм орсон байна.  

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2- 5 м/с, их хурд нь 10- 27 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан  суманд 27 м/с, хамгийн бага салхи нь  Батширээт, Баянмөнх  суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 37...44%, дутагдал чийгийн дундаж 3,9...5,1% байна. Нийт нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 6-10  өдөр ажиглагджээ.

        Ургамлын ургалт:

         Нийт нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарсан  байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Жаргалтхаан, Өлзийт тосгонд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7