Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 10-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-07 12:42:25

Температур:

        Агаарын дундаж температур нь -3.2...0.8 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Дадал, Өмнөдлэгэр, Баян-Адарга, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 1,1...2,5 градусаар дулаан  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Овоо   суманд 16,2  градус дулаан, хамгийн бага температур нь  Дадал, Батноров суманд -16,5 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

       Хөрсний дундаж температур нь -4,4 ...1,3 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал сумын нутгаар дунджаас 1,9 градусаар хүйтэн,Өмнөдэлгэр сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1,1...2,9 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 29,3 градус дулаан, хамгийн  бага температур нь Дадал суманд -17,8 градус хүйтэн  байжээ.

Тунадас:

          Дархан, Баянмөнх, Цэнхэрмандал, Хэрлэнбаян Улаан, Дэлгэрхаан  сумдаас  бусад сумдын нутгаар 0,0...7,2 мм тунадас 1-3 өдөр орсон ба уур амьсгалын дундажтай харьцуулахад Дадал суманд  дунджаас ахиу, бусад сумдаар дунджаас бага тунадас орсон байна. Хамгийн их тунадас нь Ддадал суманд 7,2 мм орсон байна.  

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2- 6 м/с, их хурд нь 10- 21 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь ХэрлэнбаянУлаан, Өмнөдэлгэр суманд 21 м/с, хамгийн бага салхи нь Батноров  суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-11 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 44...66%, дутагдал чийгийн дундаж 2,1..4,3% байна. Нийт нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-9  өдөр ажиглагджээ.

        

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу, Дархан, ХэрлэнбаянУлаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 04 дүгээр сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-04-18 1970-01-01 4