Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 11-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-07 02:16:12

Температур:

        Агаарын дундаж температур нь -3.4...1.3 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар 3,2...6,3 градусаар дулаан  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Батноров   суманд 14,2  градус дулаан, хамгийн бага температур нь  Өлзийт -15,3 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

       Хөрсний дундаж температур нь -3,0 ...1,4 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас 4,3...6,9 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Биндэр суманд 25,9 градус дулаан, хамгийн  бага температур нь Галшар суманд -15,8 градус хүйтэн  байжээ.

Тунадас:

          Биндэр,ХэрлэнбаянУлаан,Өмнөдэлгэр,Батширээт, Гурванбаян тосгоны  нутгаар 0,0...0,5 мм тунадас 1 өдөр орсон байна.

 Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2- 5 м/с, их хурд нь 10- 19 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Батноров  суманд 10 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-8 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 48...62%, дутагдал чийгийн дундаж 2,3..3,9% байна. Нийт нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-5  өдөр ажиглагджээ.

        

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, мал хээлтүүлэх, хужир шүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар суманд муу, Дархан, ХэрлэнбаянУлаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7