Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-18 09:27:06

Температур:

        Агаарын дундаж температур нь -14.2...-20,3 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад нийт нутгаар 0,8...4,7 градусаар хүйтэн  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Дархан  суманд 1,0  градус дулаан, хамгийн бага температур нь  Өлзийт -33,9 градус хүйтэн болжээ. Биндэр, Хэрлэн, Батноров, Батширээт, Баян-Адарга, Дэлгэрхаан, Өлзийт,Гурванбаян тосгоны нутгаар -30 градусыг давж 1-4 өдөр хүйтэрсэн байна.

                                    

Хөрсний дундаж температур нь -15,5...-22,6 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Галшар суманд дунджийн орчим, бусад  нутгаар дунджаас 0,8...5,0 градусаар хүйтэн байжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 4,9 градус дулаан, хамгийн  бага температур нь Баян-Адарга суманд -35,9 градус хүйтэн  болжээ.

Тунадас:

       Нийт нутгаар 0,0..4,2 мм тунадас 1-4 өдөр орсон ба уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-овоо, Батноров, Баян-адарга, Жаргалтхаан, Норовлин, Гурванбаян тосгоны нутгаар  дунджаас ахиу, Цэнхэрмандал суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

                              

          Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1- 5 м/с, их хурд нь 7- 20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Дархан суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 7 м/с хүрч салхилсан байна. Дадал, Норовлин сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 1-7 өдөр ажиглагдсан байна. Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумаас бусад сумдын нутгаар цасан явган шуурга 1-5 өдөр 1-24 цаг, цас орон шуурга 1-3 өдөр 1-20 цаг шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 0-10см, Дархан, Галшар, ХэрлэнбаянУлаан, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10-0,20 г/см куб байна.      

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Дархан, Дэлгэрхаан, Биндэр, Жаргалтхаан, Норовлин  суманд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7