Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 12-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-09 08:59:26

               Температур:

          Агаарын дундаж температур нь -11.2...-18,3 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,5 градусаар хүйтэн, Хэрлэн, Баян-овоо, Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин, Өлзийт тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...1,9 градусаар дулаан  болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Дархан  суманд -2,1 градус хүйтэн, хамгийн бага температур нь  Норовлин суманд  -33,6 градус хүйтэн болжээ. Биндэр, Баян-Овоо, Батноров, Батширээт, Баян-Адарга, Норовлин, Өлзийт,Гурванбаян тосгоны нутгаар -30 градусыг давж 1-2 өдөр хүйтэрсэн ба бусад нутгаар  хүйтрээгүй байна.

         Хөрсний дундаж температур нь -13,7...-22,3 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-Адарга, Өмнөдэлгэр, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,1...2,1 градусаар хүйтэн, Хэрлэн, Биндэр, Батноров, Хэрлэнбаян-Улаан, Өлзийт тосгоны нутгаар  дунджийн орчим, бусад  нутгаар дунджаас 0,1..2,5 градусаар дулаан байжээ. Хамгийн их температур нь Галшар суманд 8,0 градус дулаан, хамгийн  бага температур нь Норовлин суманд -35,9 градус хүйтэн  болж өнгөрлөө.

Тунадас:

        Биндэр, Дархан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баян-Адарга, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал Гурванбаян тосгоны нутгаар 0,0..1,4 мм тунадас 1-2 өдөр орсон байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1- 7 м/с, их хурд нь 8- 19 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Өмнөдэлгэр суманд 19 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 8 м/с хүрсэн байна. Дадал  сумаас бусад сумдын нутгаар 10м/с-ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.Баян-Адарга суманд намын цасан шуурга 1 өдөр 5 цаг, Галшар суманд цас орон шуурга 1 өдөр 1 цаг,  Биндэр, Дархан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Батширээт,Батноров, Галшар, Норовлин, Гурванбаян тосгоны  нутгаар цасан явган шуурга 1-5 өдөр 1-35 цаг шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 1-10см, Дархан, Галшар, ХэрлэнбаянУлаан, Дэлгэрхаан Цэнхэрмандал, Баянмөнх сумдын нутгаар цасны нягт хэмжих хэмжээнд хүрээгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,10-0,21 г/см куб байна.      

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Дархан, Дэлгэрхаан, Биндэр, Норовлин, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7