Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 12-р сарын III-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-08 14:01:35

               Температур:

          Агаарын дундаж температур нь -19.1...-25.9 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад  нийт нутгаар дунджаас 0,4...5,3 градусаар хүйтэн болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд -6,4 градус хүйтэн, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд  -38,0 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар -30 градусыг давж 1-8 өдөр хүйтэрсэн байна.

             

         Хөрсний дундаж температур нь -20,4...-27,3  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Галшар, Биндэр, Батширээт, Дэлгэрхаан сум, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар 0,3...4,9 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Цэнхэрмандал суманд -3,0 градус хүйтэн, хамгийн  бага температур нь Батширээт суманд -41,0 градус хүйтэн болжээ. Биндэр, Батширээт сум, Өлзийт тосгоны нутгаар -40 градусыг давж 1 өдөр хүйтэрчээ.

Тунадас:

        Нийт нутгаар 2-5 өдөр 0,6...6,4 мм тунадас орсноос уур амьсгалын дундажтай харьцуулахад Өмнөдэлгэр сумын нутгаар дунджаас бага, Цэнхэрмандал сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджа

Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 3-16см, нутгийн хойд хэсгээр 6-16см, өмнөд хэсгээр 4-6 см, бусад нутгаар 3-13см байна. Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,12-0,26 гр/см³ байна. Энэ арав хоногт Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батноров, Батширээт сумын нутгаар цагаанаар зудархуу, бусад сумдын нутгаар өвөлжилт хэвийн байна.   

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7