Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 2-р сарын 1-10 хоногииийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 18:57:38

Температур:

                    Агаарын дундаж температур -21,3...-25,5 градус, хамгийн их температур нь Өмнөдэлгэр суманд -1,7 градус, хамгийн бага температур нь Батширээт суманд -39,2 градус хүйтэн болж өнгөрлөө. Нийт нутгаар -30 градусыг давж  6-8 өдөр хүйтэрсэн байна.

                 Хөрсний дундаж температур нь -19,5...-25,9 градус хүйтэн, хамгийн  их температур нь Цэнхэрмандал суманд 7,8 градус дулаан, хамгийн бага температур нь Хэрлэнбаян Улаан тосгонд  -40,7 градус хүрч хүйтэрчээ.

Тунадас:

              Нийт нутгаар 0,0-1,3 мм тунадас 1-3 өдөр  ажиглагдсан байна.

Салхи:

              Салхины дундаж хурд 2-6 м/с, их хурд нь 6-16м/с хүрснээс хамгийн их салхи нь Галшар суманд 16м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 6м/с хүрч салхилсан байна. Дадал, Батноров сумаас бусад сумдын нутгаар салхи 10 м/с-г давж 2-6 өдөр ажиглагдсан байна.

Цасан бүрхүүл:

                Галшар,Баянммөнх, Дэлгэрхаан сумаас бусад сумдын нутгаар цасан бүрхүүл 3-10 балл, цасны дундаж зузаан нь 0-2см  байна.            

Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд зохиогдож буй ажил цаг агаарын нөлөөлөл:

                     Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  бод мал төллүүлэх, мал оторлох,  малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэхэд цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй

                                      Тойм бичсэн инжеенер Ж.Дашцэрэн

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7