Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 9-р сарын 2-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-02 10:49:16

Температур:

        Агаарын дундаж температур нь 7.3...12.7 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Хэрлэн, Дархан, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджаас 0,1...0,7 градусаар дулаан, Баян-Адарга, Өлзийт, Груванбаян тосгоны нутгаар дунджаас 0,1...3,3 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Баян-Овоо суманд 27.4  градус, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -4.5 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна. 

                                                                                     

       Хөрсний дундаж температур нь 10,8 ...19,0 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Хэрлэн, Баян-Овоо, Дадал, Дархан, Дэлгэрхаан сумдын нутгаар 0,5..5,3 градусаар дулаан ,Баян-Адарга, Өлзийт, Гурванбаян тосгоны нутгаар дунджаас 0,1...3,3 градусаар хүйтэн бусад нутгаар дунджийн орчим  байжээ. Хамгийн их температур нь Дадал суманд 60,0 градус, хамгийн   бага температур нь Батширээт суманд -4,2 градус хүйтэн  байна. Гурванбаян тосгоноос бусад сумдын нутгаар 40 градусыг давж 1-7 өдөр халжээ.

Тунадас:

          Нийт нутгаар 1-5 өдөр  2,2...20,4 мм тунадас орж уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян-овоо,  Дархан, Хэрлэнбаянулаан,  Дэлгэрхаан ,Батширээт, Баян-Адарга сумдын нутгаар дунджаас бага, Биндэр, Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу  тунадас оржээ. Хамгийн их тунадас Өмнөдэлгэр суманд 20,4 мм, хамгийн бага нь Дархан суманд 2,2 мм тунадас  орсон байна.   

                     

                    

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 2-5 м/с, их хурд нь 8-22 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэн, Өмнөдэлгэр суманд 22 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 8 м/с хүрч салхилсан байна. Дадал сумаас бусад сумдын нутгаар  10 м/с-ээс их салхи  3-10 өдөр ажиглагдсан байна.

       

Чийг

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 34...60%, дутагдал чийгийн дундаж 4,9...8,9% байна. Норовлин сумаас бусад сумдын нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 1-8  өдөр ажиглагджээ.

        Ургамлын байдал:

          Жаргалтхаан сумын нутгаар хадлан бэлчээрийн ургамал хатаж хагдарсан ба бусад  нутгаар  бэлчээрийн ургамал хаталт хагдаралтын үе шатандаа  явж байна. Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 7-18см  байна.

                                 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү  бэлтгэх газар тариалангийн үйлдвэрлэлд  төмс хүнсний ногоо  хураах зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Жаргалтхаан, Өлзийт тосгонд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7