Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019оны 10-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-19 17:20:07

Температур:

        Агаарын дундаж температур нь 1.9...6.6 градус дулаан, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Баян-Адарга, Цэнхэрмандал,Гурванбаян сумдын нутгаар дунджаас 1,4...3,4 градусаар  хүйтэн, бусад  нутгаар дунджийн орчим дулаан болж  өнгөрчээ. Хамгийн их температур нь Галшар   суманд 28,3  градус дулаан, хамгийн бага температур нь  Цэнхэрмандал суманд -12,3 градус хүйтэн болжээ.  Нийт нутгаар 30 градусыг давж дулаараагүй байна.

       Хөрсний дундаж температур нь 4,6 ...9,5 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан, Хэрлэн, Батширээт сумын нутгаар дунджаас 2,0...2, 4 градусаар дулаан, Гурванбаян тосгоны нутгаар олон жилийн дунджаас 2,4 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар дунджийн орчим  байжээ. Хамгийн их температур нь Дархан суманд 42,1 градус дулаан, хамгийн   бага температур нь Цэнхэрмандал суманд -13,0 градус хүйтэн  байна. Дархан,Галшар, Батноров сумдын нутгаар 40 градусыг давж 1 өдөр халсан байна.   

Тунадас:

          Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Батшрээт, Баян-Адарга, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Гурванбаян тосгоны нутгаар 0,0 ...4,0 мм тунадас 1 өдөр орсон ба бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.

  Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 3-6 м/с, их хурд нь 12- 20 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь Хэрлэн  суманд 20 м/с, хамгийн бага салхи нь Дадал  суманд 12 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар  10 м/с-ээс их салхи 1-10 өдөр ажиглагдсан байна.

Чийг: 

            Агаарын харьцангуй чийгийн дундаж 37...53%, дутагдал чийгийн дундаж 4,1...7,2% байна. Нийт нутгаар 30 %-иас бага харьцангуй чийг 3-8  өдөр ажиглагджээ.

        Ургамлын ургалт:

         Нийт нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарж  байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү  бэлтгэх зэрэг ажил хийгдэж байна.  Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Галшар, Жаргалтхаан, Өлзийт тосгонд дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. 

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 оны 03 дугаар сарын 1-10-р хоногийн хөдөө аж ахуйн тойм мэдээ 2024-03-12 1970-01-01 7