Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 01-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-04 21:52:57

               Температур:

       Агаарын дундаж температур нь -13.9...-23.5 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Биндэр, Батширээт, Баян-Адарга сум, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар 0,7...2,0 градусаар хүйтэн, Хэрлэн Баян-Овоо, Баянмөн Норовлин сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,1...3,4 градусаар дулаан болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд -4,1  градус хүйтэн, хамгийн бага температур нь Батширээт суманд  -33,0 градус хүйтэн болжээ. Биндэр, Хэрлэн, Батноров, Батширээт, Баян-Адарга, Дэлгэрхаан, Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаар -30 градусыг давж 1-6 өдөр хүйтэрсэн байна.

                   Хөрсний дундаж температур нь -15,8...-26,2  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Биндэр Баян-Адарга суманд дунджаас 0,9..2,2 градусаар хүйтэн, Хэрлэн, Баян-овоо, Өмнөдэлгэр,  Батноров, Батширээт, Норовлин, Цэнхэрмандал сум Хэрлэнбаян-улаан, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,2...2,3 градусаар дулаан болсон байна. Хамгийн их температур нь Галшар суманд 8,3  градус дулаан, хамгийн  бага температур нь Батширээт суманд -36,8 градус хүйтэн болжээ. Нийт нутгаар -40 градусыг давж хүйтрээгүй байна.

Тунадас:

         Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас ороогүй байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 0- 5 м/с, их хурд нь 5-14 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан, Баян-овоо суманд 14 м/с, хамгийн бага салхи нь Дадал, Баян-Адарга сум, Өлзийт тосгоны нутгаар 5 м/с хүрч салхилсан байна. Баян-Адагра, Дадал, Батширээт, Дэлгэрхаан, Норовлин сум, Өлзийт тосгоны нутгаас бусад сумын нутгаар 10м/с –ээс их салхи 1-6 өдөр ажиглагджээ. Баян-Овоо, Галшар сумын нутгаар 1-3 өдөр, цасан явган шуурга 5-12 цаг  шуурсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 2 -13см, нутгийн хойд хэсгээр 6-13см, өмнөд хэсгээр 2-5 см,бусад нутгаар 3-12см байна. Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,14 -0,27 гр/см³ байна. Дэлгэрхаан, Дархан, Дадал, Норовлин, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян улаан тосгоны нутгаар өвөлжилт хэвийн бусад нутгаар цагаанаар зудархуу нөхцөлд байна.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Батширээт, Баян-адарга сумын нутгийн 25 орчим хувьд зузаан цасны улмаас бод малын бэлчээрлэлт хүндэрч байна. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин, Баян-Адарга сум, Гурванбаян тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна.

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402