Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 02-р сарын 1-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2022-12-02 02:08:01

Температур:

        Агаарын дундаж температур нь -14.3...-24.0 градус хүйтэн, уур амьсгалын дундажтай  харьцуулахад Дархан сумын нутгаар дунджаас 0,4 градусаар дулаан, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар  дунджаас 0,3...3,8 градусаар хүйтэн болж өнгөрлөө.  Хамгийн их температур нь Дархан  суманд 7,2  градус дулаан, хамгийн бага температур нь Өлзийт тосгонд -40,8 градус хүйтэн болжээ.  Нийт  нутгаар -30 градусыг давж 1-8 өдөр хүйтэрснээс Өлзийт тосгонд -40 градусыг давж 1 өдөр хүйтэрсэн байна.

                 

         Хөрсний дундаж температур нь -15,7...-24,8  градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд дунджаас 1,2 градусаар дулаан, Дадал, Галшар, Батширээт, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,1...3,7 градусаар хүйтэн болсон байна. Хамгийн их температур нь Галшар суманд 10,3  градус дулаан, хамгийн  бага температур нь Өлзийт тосгоны нутгаар -41,7 градус хүйтэн болжээ. Батширээт, Цэнхэрмандал, Биндэр сум, Өлзийт тосгоны нутгаар -40 градусыг давж 1-3 өдөр хүйтэрчээ.

Тунадас:

         Энэ арав хоногт Цэнхэрмандал сумын нутгаар 1 өдөр 0,2мм тунадас орсноос бусад сумдын  нутгаар хур тунадас ороогүй байна.

       Салхи шуурга:

            Салхины дундаж хурд 1- 5 м/с, их хурд нь 5-16 м/с хүрч салхилснаас хамгийн их салхи нь  Дархан суманд 16 м/с, хамгийн бага салхи нь Дадал суманд 5 м/с хүрч салхилсан байна. Баян-Адагра, Дадал, Баян-Овоо, Галшар, Батноров, Батширээт сум, Гурванбаян, Өлзийт тосгоны нутгаар 10м/с –ээс их салхи 1-5 өдөр ажиглагдсан байна.

 Цасан бүрхүүл:  

            Нийт нутгаар  цасны дундаж зузаан 2 -13см, нутгийн хойд хэсгээр 5-13см, өмнөд хэсгээр 0 -5 см, бусад нутгаар 3-12см байна. Дархан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сум, Хэрлэнбаян-Улаан  тосгоны нутгаар нягт хэмжих хэмжээнд хүрээгүй бусад сумдын нутгаар цасны дундаж нягт 0,13 -0,25 гр/см³ байна.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлд хийгдэж  буй ажил цаг агаарын нөлөөлөл:

            Энэ арав хоногт мал аж ахуйн үйлдвэрлэлд  мал оторлох, хужир шүү  бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил хийгдэж байна. Нийт нутгаар цаг агаарын нөхцлөөс ажил саатаагүй. Малын усан хангамж Дархан, Дэлгэрхаан, Батноров, Биндэр, Жаргалтхаан, Норовлин сумын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар сайн  байна. Энэ арав хоногт Батширээт сумын нутгаар зузаан цасны улмаас бод малын бэлчээрлэлт хүндэрсэн ч бэлчээрлэлт саатаагүй. 12 толгой мал хорогдсон байна

                                             Тойм бичсэн инженер Ж.Дашцэрэн

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2022 оны 11-р сарын 3-10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм 2022-12-02 1970-01-01 402